The Royal Heartaches • 6x6

创作翻唱 BELACK15 第317期 2024-05-26 创建 播放:8243

介绍: Produced, Recorded and Mixed at The Library Records by Munkh-Orgil Turbold
Mastered at Jimi Studios, Netherlands
Music and Lyrics - U. Enerelmaa (ENY)
Music - B. Oyunbold

Lyrics:

Зуурдхан юм шиг зургаан жилийг
Зүрхэнд үлдсэн чиний дүрсийг
Яаж би мартаж чадах билээ?
Зүүд нь хүртэл чиний араас
Зүүгдэж хоц...

Зүүгдэж хоцорсон миний царайг
Яаж чи санаж чадах билээ?

Зургаан жил чамаас зугтааж чадаагүй
Намайг чи таньсан ч таниагүй юм шиг өнгөрсөн
Надтай зөрсөн, зургаан секунд

Хайсан, хайрласан хариу нь харин харуусал
Байсан, байх байсан бүхнээс үлдсэн яруусал
Нигүүсэл, нэг үнсэлт, эцсийн удаа харах хүсэл
Салхинд даагьсан тэр хайтан цэцэгт хүрээд хайлсан
Хаялсан цас байсан ч чамайг хайрсан, чи тайрсан
Гэсэн ч хайрлах хүслээ дайсан

Зүсэрч шиврэх бороон дуслыг
Зөвхөн надад ирсэн гунигийг
Яаж тэд мэдэрч чадах билээ?
Зүдэрч туулах ганцхан амьдралаа
Зөвхөн ганцаар үднэ гэдгийг
Яаж бид мэдэж чадах билээ?

Зургаан жил чамаас зугтааж чадаагүй
Намайг чи таньсан ч таниагүй юм шиг өнгөрсөн
Надтай зөрсөн, энэ бүгд ердөө зургаан секундэд болж өнгөрсөн

Xайсан, хайрласан хариу нь харин харуусал
Байсан, байх байсан бүхнээс үлдсэн яруусал
Нигүүсэл, нэг үнсэлт, эцсийн удаа харах хүсэл
Салхинд даагьсан тэр хайтан цэцэгт хүрээд хайлсан
Хаялсан цас байсан миний хайр анхны цас байсан ч чамайг хайрсан
Түүнийг чи тайрсан гэсэн ч хайрлах хүслээ би чамд дайсан

Би чамайг бусдаас илүү хайрласан
Би чамайг бусдаас илүү хайрласан
Би хайрласан

Сэмхэн ширтэх харцаараа илгээсэн сэтгэлийн үгсээ
Сэрүүцэн даарахаас минь өмнө чи сонсож амжаагүй тэр үгсээ
Эргэх орчлонд цагийн зүү цохилсоор
Энэ бүхнээс үлдсэн эгшиг аялгуу зургааг харьцах нь зургаа
Хормын төдийд ирсэн чи, хожим нь надаас холдон одсоор
Холын хол тэнгэрт дүүлэх хорвоогийн сайхан чи минь надаас
Холдон одсоор, хоосон зүү цохилсоор

Зургаан жил чамаас зугтааж би чадсангүй
Дурсамж минь намайг дулаацуулсан хэвээр байна

Чамайг хайсан, хайрласан хариу нь харин харуусал
Байсан, байх байсан бүхнээс үлдсэн яруусал
Нигүүсэл, нэг үнсэлт, эцсийн удаа харах хүсэл
Салхинд даагьсан тэр хайтан цэцэгт хүрээд хайлсан
Хаялсан цас байсан миний хайр анхны цас байсан ч чамайг хайрсан
Түүнийг чи тайрсан гэсэн ч хайрлах хүслээ би чамд дайсан
Би чамайг бусдаас илүү хайрласан
Би чамайг бусдаас илүү хайрласан
Би хайрласан
(Миний нэг хүсэл, эцсийн ганц үнсэлт)

  • 音乐开放平台
  • 云村交易所
  • X StudioAI歌手
  • 用户认证
  • AI 免费写歌
  • 云推歌
  • 赞赏

廉正举报 不良信息举报邮箱: 51jubao@service.netease.com

互联网宗教信息服务许可证:浙(2022)0000120 增值电信业务经营许可证:浙B2-20150198 粤B2-20090191-18  浙ICP备15006616号-4  工业和信息化部备案管理系统网站

网易公司版权所有©1997-2025杭州乐读科技有限公司运营:浙网文[2024] 0900-042号 浙公网安备 33010802013307号 算法服务公示信息