Lil Thug E - Big LIFE (feat. Mongolian HIP HOP All Star)

创作翻唱 BELACK15 第291期 2021-10-14 创建 播放:30452

介绍: Lil Thug E - Big LIFE (ft. Ginjin, FLA, Vandebo, GangBay, ThunderZ, Enerel, Tsetse, Desant, Big Gee)

蒙古国青年说唱歌手,制作人 Lil Thug E 不幸确诊为血液系统的肿瘤。目前无法在本国治疗,急需骨髓移植手术,如果及时得到治疗治愈率非常高。希望内蒙的兄弟姐妹们献出一份爱心,帮助他早日康复,继续给大家带来优秀的音乐作...

介绍: Lil Thug E - Big LIFE (ft. Ginjin, FLA, Vandebo, GangBay, ThunderZ, Enerel, Tsetse, Desant, Big Gee)

蒙古国青年说唱歌手,制作人 Lil Thug E 不幸确诊为血液系统的肿瘤。目前无法在本国治疗,急需骨髓移植手术,如果及时得到治疗治愈率非常高。希望内蒙的兄弟姐妹们献出一份爱心,帮助他早日康复,继续给大家带来优秀的音乐作品。
捐款电话:15248083215
-

‘Lil Thug E’-ийн өмнө нь бичүүлж олон нийтэд хүргээгүй байсан ‘Демо’ хоолойг ашиглан ах дүүс, найз нөхөд нь хамтарч “Big LIFE” дууг бүтээлээ.

Produced by Luuya & ChinHustle
Mixing & Mastering: REAL Records
© 2021 REAL Records.
-

Lyrics:
Өглөө босно өдөр бүр
Ажлаа хийнэ ээ зогсолтгүй
Ажлын тайлан хоцрохгүй
Гэвч энэ бүхэн удахгүй
Амьдралдаа би гутраагүй
Арчаагүйтэж зутрахгүй
Шалихгүй юманд шантраагүй
ИЛТГЭЛЭЭ БИ АЛДААГҮЙ
Гэхдээ би бөөн асуудлыг нуруун дээрээ үүрнэ
Мөрөөдөлдөө хүрнэ, шаргуу хөдөлмөр бол гүүр нь
Буруу замаар будаа биш шударгаар нь би тойрно
Өдөр шөнөгүй зүтгэнэ би, санана намайг нойр минь
Big Life for Lil Thug E, he’s a lil n**** but a Big Homie!
Өглөө бүр нарыг харах сайхан, хүнтэй мэндлэхдээ good morning
LOI4IXCOH for Life mane! юу ч болсон We gon’ survive mane
Юунд ч санаа бүү зов хөгшөөн, We gon’ be alright mane!
Хурдан босоод ир, хурдан босоод ир!
Бидэнд хийх зүйл их, yeah!
Дуулна хуурдана, аяыг тулгана авьяас чинь дэндүү их, yeah!
Өдийг хүртэл шантарч үзээгүй миний хам минь, no no!
Хэлсэн үгэндээ хэзээд хүрдэг чи бол жинхэнэ Эр Хүн!
Үнэндээ зүүдлээ ч үгүй тэндээс энэ хүрэх гэж унасан ч хөгжим ганц гүүр
Өчигдрийн mood дайсан ч
Өнжих цаг үлдээгүй
Don't Give Up!
Заримдаа бодоход би чинь нээрээ хүн л юм байна
Би бол эгэл материя хорвоо өөрөө төв нь юм байна
Эргээд харахад явсан зам минь нээрээ л зөв л юм байна
Би бол шаар хувь заяа гэдэг өөрөө зүү шиг юм байна, Whoah
Больё дээрээ тулаад явж байхад сэтгэлийн дэм сэтгэлд эм болох юм
Гол нь халуун сэтгэлтэй бол амьдралаас жаргалыг их олох юм
Ширүүн салхи шуурах төдийд унахгүй ээ
Надад итгэж байгаа зүрх бүхний төлөө би хөрөхгүй ээ
Амьдрал аль хэдийн rec-ээ дарсан
Scene нэгийн нэг цаг хугацаа урсана
Бурхан биш бид өөрийн замыг зурсан
Алдах бүрдээ 10 зүйлийг сурсан
I got your back lil homie!
Амласан ажил их байна ах минь
Ард нь гараад хурдан ирээд
Амс хийлгүй мэрийгээд
Ам гарсан ёсоороо асуудлыг сөрөөд
Амьдрал үнэхээр амттай
Бид тантай хамтдаа!
Бидэнд далавч байхгүй онгоц байгаа
Beat-н дээр хүссэнээ би донгосож байгаа
Бэрхшээл бол түр зуурынх, алдар нэг үүрдийнх
Гаргасан дуунуудыг чинь сонсож байгаа
Төөгийгүй хип хоп чинь Төгсөөгүй бокс
Түвшөөгүй жудо бас бензингүй Rolls
АСА-гүй сумо, засаагүй демо
Өвдсөнийг чинь сонсоод бүх сонсогчид эмо
10 жилдээ бүгд л ямар нэг хамтлаг хөгжим хөөдөг
Амьдрал зүрх сэтгэлээ зориулаад тэмцэх тохиол цөөхөн
Авьяас билэг нь асгарсан залуучууд алхаж гишгэнэ өөдөө
Аргагүй чамин мэдрэмж хөглөж чаддаг нь бол Төөгөө
Үе дамжин дуурсагдах дуунуудыг минутад тэр хийдэг гэсэн
Үй зайгүй найзууд юм билээ FLA, Mrs M, Ginjin-тэй
Үгнээс нь огт гардаггүй гэсэн хайртай ганц ээжийнхээ
Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг яг хэлэх вэ?
Үнэндээ зүүдлээ ч үгүй тэндээс энэ хүрэх гэж унасан ч хөгжим ганц гүүр
Өчигдрийн mood дайсан ч
Өнжих цаг үлдээгүй
Don't Give Up!
Заримдаа бодоход би чинь нээрээ хүн л юм байна
Би бол эгэл материя хорвоо өөрөө төв нь юм байна
Эргээд харахад явсан зам минь нээрээ л зөв л юм байна
Би бол шаар хувь заяа гэдэг өөрөө зүү шиг юм байна, Whoah
Амьдрал хааяа там шиг, Дарханы зам шиг
Юу ч болоогүй юм шиг давхина 200-тай хүн шиг
Тайван Далай Лам шиг, сэтгэл зун шиг
Чиний амьдрал ном шиг, бүгд шимтэн уншиг
Амьдрал алдаж ононо хэн ч, дэвслэхгүй нэгнээ дэмж!
Цаг хугацаа бүхний эмч, ирээдүй чинь чиний өмч!
Бусдын хайрыг хүндэл, босож ирээд мэндэл!
Гуравхан сая Монгол, чи бид нар нэг гэр бүл!
Би бусдыг ямагт хүндэлнэ өөрийнхөөрөө
Учир нь хүндлүүлэхгүй байх ямрыг мэднэ ерөнхийдөө
Үргэлж чухал шийдвэр гаргана хэзээд өөрийнхөөрөө
Үгээ дуусгаад цонхоор хартал гадаа бүрэнхийдүү
Чиний төлөө санаа зовинох хүмүүс ер нь хэдэв ?
За байз цагийг мөнгөөр үнэлье гэвэл үнэ нь хэдэв ?
Come oooon, Man!
Come on! Bad vibes lonely
Big LIFE for Lil Hommie, Good Vibes Only!
Ах нь сууна тамхиа зууна бодох бодол олон зуу
BroFam-ийн Бяцхан Төөгий чи бол миний дүү!
Чиний түүх болоогүй дуусах, магадгүй олон үе дуурсах
Ялагчийн замналаар бусдыгаа дагуулах, үлгэрлэл түүчээд уусгах
Боломж бий, ах нь чадах бүхнээ хийнэ
Чамайг түшээд босгох олон хүмүүс эргэн тойронд бий
Хамтдаа бүтээх дурсамж урд олон байна many many
Big Gee бас Lil Thug E энд 90-ээд оны Shaq ба Penny
Шантрах гэж байвал чи дахиад ганц бодоо ч
Эрх чөлөө хамгаас чухал одоо ч
Зүтгэснийхээ хэрээр хүссэнээ олоо ч
ЧИ Л ӨӨРИЙНХӨӨ ХУВЬ ЗАЯАНЫХАА ЖОЛООЧ!
Зүтгэх сайхан, зүтгэх сайхан..
Мөрөөдлийнхөө төлөө унаж бүдрэх сайхан
Зүтгэх сайхан, зүтгэх сайхан ..
Хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэх сайхан
Зүтгэх сайхан, зүтгэх сайхан ..
Мөрөөдлийнхөө төлөө унаж бүдрэх сайхан
Зүтгэх сайхан, зүтгэх сайхан ..
Хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэх сайхан!

  • 音乐开放平台
  • 云村交易所
  • X StudioAI歌手
  • 用户认证
  • AI 免费写歌
  • 云推歌
  • 赞赏

廉正举报 不良信息举报邮箱: 51jubao@service.netease.com

互联网宗教信息服务许可证:浙(2022)0000120 增值电信业务经营许可证:浙B2-20150198 粤B2-20090191-18  浙ICP备15006616号-4  工业和信息化部备案管理系统网站

网易公司版权所有©1997-2025杭州乐读科技有限公司运营:浙网文[2024] 0900-042号 浙公网安备 33010802013307号 算法服务公示信息