Maberrant x Tso - Zorigtoi yaria #Tamhilahzuur07

创作翻唱 BELACK15 / RAP MUSIC 第254期 2020-09-11 创建 播放:6701

介绍: Би одоо 28 настай, сэтгүүлч мэргэжилтэй
Магистрын зэргээ хамгаалаад төгсөнө, ирэх жилдээ
Social media утгаа алдсан хэтрүүлэгтэй
Энэ цаг үед өөрийн гэсэн хувьдаа бас нэг нэвтрүүлэгтэй
Өнөөдрийн зочин бол өөр
Өмнөн хэний ч шоунд оролцож байгаагүй
Үзэлдээ хэт үнэнч хүн
Үгээ хэлээд шоронд хоригдохоос айгаагү...

介绍: Би одоо 28 настай, сэтгүүлч мэргэжилтэй
Магистрын зэргээ хамгаалаад төгсөнө, ирэх жилдээ
Social media утгаа алдсан хэтрүүлэгтэй
Энэ цаг үед өөрийн гэсэн хувьдаа бас нэг нэвтрүүлэгтэй
Өнөөдрийн зочин бол өөр
Өмнөн хэний ч шоунд оролцож байгаагүй
Үзэлдээ хэт үнэнч хүн
Үгээ хэлээд шоронд хоригдохоос айгаагүй
Энэ улсыг хөгжүүлэх хувьсгалыг эхлүүлсэн хараацайнуудын нэг ээ
Үзэгчид та бүхэн надаар хэлүүлэлтгүй хараад таниж байгаа биз ээ
Баргийн хүүгийн барьж авдаггүй сэдэв дээр
Барьж авсан бол одоо тал засалгүй хэлэлдээ
Хүсэл чинь юув? Юу ч битгий нуу
Яриандаа шууд орЪё цагаа үрж битгий суу
Одоо бол асуулт гэхээсээ илүү асуудал маш олон гашуудал байна
Өнөөгийн залуус таны нэрийг ч мартсан болохоор би таньд хатуу хэлж байна
Надад нэг санал байна, зөвхөн та л санаж байгаа
Яг юу болсныг бидэнд хэлээч, олон хүн зүрхэндээ шаналж байгаа

Хаанаас нь юунаас нь эхлүүлэх вэ?
Яриагаа хаашаагаа чиглүүлэх вэ?
Хамаагүй хүмүүсийн зарлаагүй нууцуудыг оролдоод дараа нь чи эвгүүтэх вий!
Болсон явдалд бол гэрч үгүй, нүдээрээ харсан хүн нэг ч үгүй
Тухайн өдрийн талаар биш, тухайн нийгмийн талаар би хэлж өгье

1998 он ХУ нам төрийн эрхийг барьж байлаа
Багабанди ерөнхийлөгч байлаа
Хүмүүс намайг ерөнхий сайд болно гэж ярьж байлаа
Үг хэл минь гартаа хутга бариад над руу чиглэж явааг би харж байлаа
Монголын төрийн түүхэнд анх удаа л ийм хуйвалдаан үймээн самуун гарч байлаа
Хоронд би найрагдсан буруугаар
Харсан бүр, тайрагдсан хуруугаа
Шударга ёс гэдэг зүйл надтай хамт авсанд орж дараа нь бүр шайрагдсан уруугаа
Тэр цагаас энэ талаар ам нээсэн хүн бүрийг гай зовлон угтаж байв
Мэддэггүй хүмүүсийн чих нь дүлий, харин мэддэг нь зугтаж байв.

Hold on hold on наадахаа одоо болно
Асуудал яривал бүр олон болно
Нийгэм тэр аяараа бухимдалтай байгаа
Хувьсгалыг хүсэж байгаа бодол олон
Тиймээс залуу үеэ дарж хэрэггүй ээ, угаасаа хөгшчүүлийн доороос гарч ирэхгүй ээ
Сонгууль нь будлиантай болдог гэх мажортар тогтолцоог та юу гэж харж байгаа вэ?

Бидэнд мэдээж боловсрол хэрэгтэй
Бэлдэж эхлээд, боловсрох хэрэгтэй
Хүн болгон адилхан үгээ хэлж, шударга бус зүйлүүдэд оролцох хэрэгтэй
Чадалтай мэдлэгтэй хүмүүсийг дээрээс нь дарж л байгаа, та нар харж л байгаа
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчиллаа бараг мартах шахлаа

Цссс та больж үз, үхсэн ацны хүний эрх вэ?
Монголд бол тийм юм анхнаасаа байгаагүй юундаа худлаа дэмийрэх вэ?
Бүхэл бүтэн тогтолцоог унагаагаад хүрсэн нийгэм чинь энэ гэж үү?
Энэ болж байгаа бүхэн үнэн гэж үү?
Хүний эрхийг дээдлэнэ ийм гэж үү?
Хөгшчүүл хотлоороо зүдэрч байхад, хүүхдүүд олноороо үхэж байхад
Залуус нь гадагшаа гарцгаасан, үлдсэн нь нийгмийг дотроосоо зүхэж байхад
Хүний эрх, бас эрх чөлөө гэж амнаасаа унагахаасаа ичихгүй байна уу?
Эсвэл та Монгол улсад яг юу болдгийг үнэхээр мэдэхгүй байна уу?

Айййн???
Нас чинь залуу байна
Цус чинь халуун байна
Тайвшраад таван үг сонс
Догшин залуу минь
Энэ бүхнийг би ямар мэдсэн юм биш
Хувьсгалыг ганцхан би сэдсэн юм биш
Гэхдээ чи одоогийн амьдралаа, социалист нийгэмтэй битгий жиш!
Тэгээгүй бол чи төрөхгүй байсан
Хүмүүс үгээ хэлэх зүрхгүй байсан
Хүүхдүүдэд боловсрол хүрэхгүй байсан
Томчуудын шийдвэрээс зөрөхгүй байсан
Үзэл бодлоо хэлэх эрхгүй байсан
Залуус нь бүгдээрээ сэхэхгүй байсан
Бидний хэдэн залуучууд босоогүй бол ардчилал ирэхгүй байсан

Таны амнаас гарах үгс сэтгэлд хүрэхээр гайхам байлаа
Таныг хараад яриад суух надад үнэхээр сайхан байлаа
Энэ удаагийн хүндэт зочин Санжаасүрэнгийн Зориг
Монгол хүн бүр сэтгэл дотроо санаж байна үнэхээр танийг.

  • 音乐开放平台
  • 云村交易所
  • X StudioAI歌手
  • 用户认证
  • AI 免费写歌
  • 云推歌
  • 赞赏

廉正举报 不良信息举报邮箱: 51jubao@service.netease.com

互联网宗教信息服务许可证:浙(2022)0000120 增值电信业务经营许可证:浙B2-20150198 粤B2-20090191-18  浙ICP备15006616号-4  工业和信息化部备案管理系统网站

网易公司版权所有©1997-2025杭州乐读科技有限公司运营:浙网文[2024] 0900-042号 浙公网安备 33010802013307号 算法服务公示信息